Monday, April 19, 2010

Монгол цагдаагийн сїлд хийморь єєдєє байг

Єглєє ажилдаа явахаар автобус уруу яаран алхлаа. Хавар болоод дулаахан сайхан, нар єєдєєс харан инээмсэглэнэ. Жирийн нэг єдєр бол би нїїр дїїрэн инээмсэглэсээр л нар уруу харж би єнєєдєр ихийг хийж бїтээх болно гэж хэлсээр л автобусны буудлын зїг алхдагсан. Харин єнєєдєр тэгсэнгїй. Ёозгїй хариу сонссон болохоор сэтгэл дундуур сажиллаа. Нар намайг сэргээч сэргээч гэсэн шиг баясалтайгаар гэрэлтэх боловч сэтгэлд баярласангїй.

Автобусны буудал дээр очоод удаачгїй байтал Бэлх Вокзалын автобус ирэх нь тэр. Бужигнасан олон хїний тїлхїїлж шахуулсаар ямар ч байсан автобусандаа ороод нэг сандлын хажууд зогсоод унахгїйн тулд дээд талын бариулнаас зїїгдэж авав. Кондуктор ирэхэд урдаас бэлдсэн байсан мянган тєгрєгєє сарвайгаад автобусны билетээ аваад ихэд нямбайлан харав. Єнєєдєр ядаж автобусны билет маань азтай байгаасай гэж нэмж їзэв 37 бас л азгїй. Дахин хэд хэдэн талаас нь нэмж їзлээ бас л байдаггїй. Намайг тэгэж мунгинаж байх зуур хажуугийн суудлаас хэн нэгэн согтуу хїний дуу гарав. Сонирхон харвал 50 орчим насны эр жаахан балгасан бололттой хазгай хэлээр хэд гурван їг бувтнаж хэдэн хиртэй бутархай мєнгє сарвайн єєрєє єєртэйгєє ярих нь харагдав. Нєгєє ахын дуу чангарч ирээд л ємнєє байсан цагдаа залууг учир зїггїй харааж гарав. Муу хїїр минь чи надаас мєнгє авах уу. та нар муусайн алуурчид. Хїнийг дээрэмдэж байжил санаа нь амардаг гэж илт їзэн ядсан аястай бахирч байснаа бїїр дордон автобусанд буй хїмїїст хандан энийг хараа миний мєнгийг хулгайлж, дээрэмдэх гэж байна гэж ирээд л эгээ л дээрэмдїїлж буй хїн шиг бахирч гарлаа.

Тэрхэн зуур би єєртєє ямар муухай азгїй єдєр вэ гэж хэлээд нєгєє сонин ахыг ажиглан зогслоо. Цагдаа залуу чимээгїй л зогсоно. Нєгєє ах бїїр оодор ч муусайн юмнууд бїгдээрээ л їхвэл таарна. Та нар ер нь хэн юм бэ гэж ирээд л дэмжих хїн хайсна уу эргэн тойрон уруугаа согтуу нїдээр гєлєлзєнє. Тїїнтэй нэгдэж цагдааг муулах хїн байсангїй. Гэвч тэр гандан буурсангїй ахиад л энэ муусайн хїмїїсийг буудвал таарна. Бїгдийг нь буудвал таарна гэж ирээд л бахирч гарлаа. Цагдаа залуу тоосон шинжгїй муухай харснаа буруу харсаар зогссоор байлаа. Харин миний тэвчээр алдрав. Ажилдаа ажлаа хийх гэж яваа тэр цагдаа залуун ємнєєс би туйлын их гомдлоо. Та хїї шигээ залууг ингэж хэлэх гэж дээ. Архиа шингээж чадахгїй. Наадах чинь Монгол цагдаа хїн шїї дээ гээд хэлчихэв. Согтуу ах намайг гайхан харав. Хэсэг харснаа миний хїї ийм муу эрийн хугархай биш гэж ирээд л муулж гарлаа. Харин намайг эхэлж дугарсанд аль хэдийн залхаад байсан хїмїїс урам орсон уу дор дороо л нєгєє ахыг буруушаан бувтнаж гарлаа. Миний хажууд зогсож байсан ах нєгєє ахыг чимээгїй бай гэж зандрав. Автобусаар дїїрэн дїнгэр дангар болсон ч нєгєє ах єнєєх яриагаа їргэлжлїїлсээр цагдаа залуу тэвчээр заан зогссоор л байлаа. Би тэр цагдаагаар бахархах сэтгэл тєрєв. Тэр залуу юу ч хэлсэнгїй. Гэвч би тэр залууг яагаад ч юм єрєвдлєє.

Монгол улсын сайн сайхны тєлєє тангараг єргєж, хоногтоо л гэртээ орж, хїйтэн хєрж, халуунд халж єдєр шєнєгїй ажилласан тэдний ажлыг їнэлэх хїн ховор. Харин тэдний ажлыг муулж суух хїн захаасаа авахуулаад олон юм байна даа гэж бодов. Єглєє сэрээд ажилдаа явж буй тэднийг таних ч їгїй хэн нэгэн доромжилж єдрийнх нь їйл хэргийг тэр чигээр нь тоох ч їгїй баллаж байгаагийн хажууд миний багахан хэмжээний азгїйтэл юу ч биш юм шиг санагдав. Тэгтэл тэр залуу гутарсан ч їгїй тоосон ч їгїй жинхэнэ Монгол цагдаан шийр заан огт дугаралгїй явсаар байв. Би харин єєдрєг байхын оронд гутарч яваадаа єєрєєсєє ичэв. Хїн хичнээн муу хэлж, хичнээн азгїй байсан ч тэр муулж буй хїмїїстэй ямар хїн болохоо харуулах хэрэгтэй юм байна гэдгийг би дуугїй уул адил дїнхийн зогсох цагдаа залуугаас ойлгох шиг боллоо.

Автобус хоёр буудал явахад согтуу ах ч цагдаа залуу ч аль аль нь буучихсан байлаа. Би дараагийн буудал дээр эрч хїч дїїрэн буулаа. Хїчтэй, сэтгэлийн хаттай байж уул шиг зогсож чадвал жижигхэн хэмжээний саад гарч ирсэн ч гэсэн чимээгїй л даваад гарах болно. Ингэж бодоод эрч хїчтэй ажлын зїг алхлаа. Тэр зуураа би хэнд ч юм Монгол цагдаагийн сїлд хийморь єєдєє байгээ гэж чангаас чанга хэллээ.

No comments:

Post a Comment